Хойд Солонгос Япон руу пуужин харважээ

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Япон руу пуужин харважээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна, түүгээр Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг хийж буй юм.

Хойд Солонгосын харвасан пуужин Японы хойд нутгийн дээгүүр нисэн өнгөрч тэнгист унажээ. Японы талаас пуужинг буудаж унагаах оролдлого хийгээгүй ч иргэдэд анхааруулсан аж. Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр пуужинг Пхеньяны ойролцоогоос харвасан гэнэ. Хойд Солонгосын пуужин Хоккайдо арлын хойд хэсгийн дээгүүр 550 км орчим өндөрт нисч 2700 км зайг туулан тэнгист унажээ. Усанд унахын өмнө пуужин гурван хэсэг болж задарсан байна.

Сүүлийн үед Хойд Солонгос пуужин харвах нь нэмэгдсэн ч Японы дээгүүр өнгөрөх нь ховор үзэгдэл юм. Японы ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын пуужин бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлсэн цадиггүй үйлдэл хэмээн мэдэгдэв. Өмнө нь өнгөрсөн баасан болон бямба гаригт Хойд Солонгос богино зайн тусгалын гурван пуужинг зүүн эрэг рүү харважээ. 

АНУ нь Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтаа хойгт үргэлжлүүлж байгаа нь Пхеньяны талаас хүчтэй эсэргүүцэл дагуулж байна.

Б.ТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж