УИХ-ын даргын зөвлөл өчигдөр /2017.08.28/ хуралдаж, УИХ-ын зарим байнгын хороо болон намын бүлгүүдийг хуралдуулж, МАН-ын бүлгийн 30 орчим гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах тухай болон Шадар сайдын хүсэлтийг хэлэлцэх шийдвэр гаргажээ.
Шийдвэрийн дагуу өнөөдөр /2017.08.29/ 10.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Шадар сайд, Ерөнхий сайдаас тавьсан хүсэлтийг хэлэлцэнэ. Үдээс хойш 14.00 цагаас намын бүлгүүд хуралдана.
Харин маргааш /2017.08.30/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Т.НОМИН