Л.Эрдэнэчимэг: Би хэнийг ч буруутгахгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчимэг: Би хэнийг ч буруутгахгүй

Л.Эрдэнэчимэг: Би хэнийг ч буруутгахгүй

Ардчилсан намын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ-ын сонгуулийн үеэр дуулиан шуугианы эзэн болсон нэгэн. Төрийн ордонд тамхи татаж, архи “балгасан” бичлэг нь олон нийтэд цацагдаж, шүүмжлэл дагуулсан.Тэрбээр үүнээс өмнө телевизээр биелгээ биелж, бенз машинаа сурталчлах зэргээр олны анхаарлыг татаад амжсан юм. Сонгуулиас хойш бүтэн жилийн хугацаанд нам жим амьдарсан түүнийг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон тооны бус зөвлөхөөр томилсон билээ. Ерөнхийлөгчийн зөвлөхөөс зарим зүйлийг тодруулан товч ярилцлаа. 

-Та улс төрөөс хөндийрч, олны анхаарлаас холдсон нэг жилийн хугацаанд ямар ажил амжуулав?

-УИХ-ын сонгуульд ялагдаад буцаад очих газар маань хувийн хэвшлийн салбар байх нь хэн бүхэнд тодорхой байсан болов уу. Өөрийнхөө “Монос” компанид очиж, компанийнхаа ажлыг хийгээд явж байна даа.

-Хүлэмжийн тариалалтаар нэлээд хэдэн туршилт хийсэн гэж сонссон. Энэ талаар тодруулбал?

-Ер нь бүтэн жилийн турш хөдөө байлаа. Монгол Улсад хамгийн анхны автоматжуулсан төхөөрөмжийг нэг га хүлэмжид байгууллаа. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхийн тулд өөрийнхөө хөрөнгө, хүчийг зарцуулсан даа. Сонгуулийн дараа хийсэн хамгийн чухал ажил маань энэ болж байна.

-Улс төрөөс хэсэг завсарлах хугацаанд танд юу бодогдсон бэ. Сонгуулийн үеэр цацагдсан бичлэгтэй холбоотой ямар нэг дүгнэлт хийсэн үү? 

-Надад ямар нэг дүгнэлт хэлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Ард түмэн өөрсдөө дүгнээд, сонгуулиар дүнгээ тавьсан. Тиймээс надад хэлэх үг байхгүй. Хүн ер нь өнгөрснийг биш, урагш харж амьдрах ёстой гэж би боддог. Энэ бол миний амьдралын зарчим. Би үр хүүхдэдээ ч хэлдэг “Алдаа гаргахгүйгээр урагш явна гэж байхгүй, харин алдаагаа давтахгүй байх нь чухал” гэж. Энэ бол миний нэг зарчим юм.

-Тантай хамт байсан хэн нэгэн бичлэг хийж, тэрхүү бичлэг нь олон нийтэд цацагдсан. Үүгээр найз нөхдийн урвалт шарвалтын гашууныг харуулсан гэж хэлж болох уу?

-Би хэнийг ч буруутгадаггүй. Энэ бол зөвхөн миний буруутай үйлдэл гэж боддог.

-Дараагийн УИХ-ын сонгуулиар нэр дэвших үү?

-Одоогоор би Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан бус зөвлөхөөр ажиллаж байна. Би өөрийнхөө хуримтлуулсан туршлага, мэддэг чаддагаа бодит ажил болгохын төлөө ажиллана. Түүний дараах асуудлыг одоо хэлж мэдэхгүй байна.

-МАН-ынхан Засгийн газраа огцруулахаар бичиг өргөн барьсан. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Би энэ талаар хариулмааргүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж