Б.Түвшинбат ээлжит учраагаа буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

БОКС - ДАШТ 2017

Б.Түвшинбат ээлжит учраагаа буулган авлаа

Холливудын жүжигчид сая сая ам.долларын ашиг олдог байсан үе өнгөрсөн хэмээн жүжигчин Брэд Питт ярьсан гэнэ.

Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 69 кг-ын жинд эх орноо төлөөлж буй ОУХМ Б.Түвшинбат дөнгөж сая дэлхийн аваргын рингэнд хоёр дахь тулаанаа хийж, ялалт байгууллаа.

Тэрбээр 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Европын наадмын аварга, Азербайжаны тамирчин Парвиз Багировыг 4:1 харьцаагаар ялснаар шөвгийн наймд тунаж, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болж байна. 

Б.Түвшинбат сугалаа ёсоор эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиортой таарч, 5:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан билээ. 

Энэ жилийн ДАШТ-д Монголын ширэн бээлийтнүүд дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Одоогоор бүгд тус тусын өрсөлдөгчөө ялж, дөрвүүл хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхээ аваад байна. ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтууд 29-30-нд шилжих шөнө болно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж