Германы Хамбург хотноо үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.
Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай ДАШТ-ий эхний тойргийн тулааныг өнжиж, өнөөдөр хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа.
Д.Отгондалай 29-30-нд шилжих шөнө хүрэл медалийн төлөөВенесуэлийн Луис Кабрератай тоглоно.
С.ЦЭЛМЭГ