ДАШТ: Г.Болдбаатар хүрэл медалийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Г.Болдбаатар хүрэл медалийн эзэн боллоо

Үндсэн хуулийн гудамжинд Өгөөжийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн шөнийн 23.00 цагаас энэ сарын 25-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, замын хучилтын ажил гүйцэтгэж эхэлжээ.

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эх орноо төлөөлсөн Монгол Улсын тамирчин Г.Болдбаатар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Чехийн тамирчин Павел Петриковыг вазари үнэлгээгээр ялж, медалийн тавцанд гарах болзол хангав. 

Дэлхийн аварга Г.Болдбаатар ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэж байна. 

Дэлхийн аварга Г.Болдбаатар эхний тойрогт Европ тивийн аварга, гүрж гаралтай Туркийн жүдоч Бекир Өзлуг нэмэлт цагт торгуулиар, хоёрдугаар тойрогт Францын жүдоч Валид Хьярыг вазари үнэлгээгээр ялсан. Улмаар гуравдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Рюүжү Нагаямаг торгуулиар ялж, хэсгийн аваргын төлөө Риогийн олимпийн хүрэл медальт, Узбекистаны бөх Диорбек Урозбоевт цэвэр ялагдсан билээ.  

Харин дагах барилдаанд Г.Болдбаатар Казахстаны бөх Йелдос Сметовыг вазари үнэлгээгээр ялж, медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж