ДАШТ: М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 874 мэдээлэл ирүүлсэн байна.

Унгарын нийслэл Будапешт хотноо өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн аваргын хос медальтан болж, Монголын жүдогийн түүхэнд цоо шинэ хуудас нэмлээ.

Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Фүна Тонакитай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болж байна.

М.Уранцэцэг Будапештийн татамид эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Румыны Александра Попыг, гуравдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын залуу тамирчин Кан Юү Жоныг цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын жүдоч Францын жүдоч Мелани Клеменийг цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө Рио-2016 олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальтай, Японы бөх Ами Кондотой барилдаж, ялалт байгуулсан юм. Медалийн өнгө хувиргах шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг мөн Японы жүдочид ялагдал хүлээлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж