ДАШТ: Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Үүний дараа Ургац хураалтын бэлтгэл ажил, үр тарианы агуулах савны хүрэлцээ хангамж, цаг үеийн байдлын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээллийг сонссон.

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Тэрбээр торгуулийн барилдаанд Рио-2016 олимпийн мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, Казахстаны бөх Йелдос Сметовыг вазари үнэлгээгээр яллаа. Г.Болдбаатар одоо хүрэл медалийн төлөө Чехийн жүдоч Павел Петриковтой барилдана.

Дэлхийн аварга Г.Болдбаатар эхний тойрогт Европ тивийн аварга, гүрж гаралтай Туркийн жүдоч Бекир Өзлуг нэмэлт цагт торгуулиар, хоёрдугаар тойрогт Францын жүдоч Валид Хьярыг вазари үнэлгээгээр ялсан. Улмаар гуравдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Рюүжү Нагаямаг торгуулиар ялж, хэсгийн аваргын төлөө Риогийн олимпийн хүрэл медальт, Узбекистаны бөх Диорбек Урозбоевт цэвэр ялагдсан билээ.  

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж