Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ-ий дэвжээнд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин М.Уранцэцэг дөнгөж сая ээлжит барилдаанаа хийж, БНСУ-ын залуу тамирчин Кан Юү Жоныг цэвэр яллаа. Ингэснээр М.Уранцэцэг шөвгийн наймд шалгарч буй бөгөөд одоо 48 кг-ын С хэсгийн аваргын төлөө барилдах юм.
М.Уранцэцэгийн хамт 48 кг-ын жинд Казахстаныг төлөөлөн барилдаж буй Г.Отгонцэцэг мөн учраагаа ялснаар А хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болоод байна.