Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин нар шөвгийн 16-д шалгарлаа.
Дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар 60 кг-ын А хэсэгт эхний барилдаандаа Туркийн бөх Бекир Өзлуг, улмаар хоёрдугаар тойрогт Францын жүдоч Валид Хьярыг вазари үнэлгээгээр ялснаар шөвгийн 16-гийн шатанд шалгараад байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь Японы бөх Рюүжү Нагаяма.
Мөн тус жингийн барилдааны D хэсэгт Гавьяат тамирчин Д.Амартүвшин дөнгөж сая Аргентиний бөх Хосе Луис Галваныг вазари үнэлгээгээр ялж, наймны нэг шигшээд өрсөлдөх эрхээ авлаа.
Тэрбээр шөвгийн 16-д Казахстаны тамирчин Гусман Киргызбаевтай барилдана.
С.ЦЭЛМЭГ