Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Төрийн зөвлөл тус орны мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх удирдамжийг нийтлүүллээ гэж Reuters агентлаг дамжуулжээ.
Хятадын төрийн зөвлөл 2020 он гэхэд өөрийн орны IT салбарын аж үйлдвэрээ зургаан их наяд юань буюу 900 тэрбум ам.долларын хэмжээнд хүртэл өснө гэсэн хүлээлттэй байна. Тэд энэхүү дүгнэлтээ жилийн дундаж өсөлт 11 хувьтай байна гэдэг үндэслэлээр тайлбарлажээ.
Цахим арилжааны салбар, робот техник, хиймэл оюун ухаан (AI) зэрэг салбарын шинэ технологийг энэхүү төсөөлөлд багтаажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР