Боловсролын сайд багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Боловсролын сайд багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Боловсролын сайд багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Г.Чулуунбаатар багш нартай цалинг нь нэмэгдүүлэх асуудлаар уулзаж ярилцлаа. Энэхүү уулзалтаар боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, менежментийг сайжруулах боломжийг судална гэдгээ салбарын сайд хэллээ. Хүүхдийг цэцэрлэгт оруулахдаа сугалаагаар тодруулж байгаа нь авлигыг нэмэгдүүлж байгаа талаар энэ үеэр хөндсөн юм. Харин Г.Чулуунбаатар сайд “Хэдийгээр ийм төрлийн гомдол ирж байгаа ч авсан, өгсөн аль аль нь хэлдэггүй. Барин тавин баримтгүй учраас шийдвэрлэхэд хэцүү асуудал” гэдгийг учирласан юм. Харин багш нарын төлөөлөл “Багш нарын амьдрал, амьжиргаа, цалингийн асуудлыг өмнө нь яагаад судалж болдоггүй юм. Нэг өдөр босоод ирсэн асуудал биш” гэдгийг хэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Г.Чулуунбаатар энэ талаар судалж, бололцооныхоо хүрээнд боломжтой бүх асуудлыг шийдэх талаас нь ажиллана гэдгийг хэлж байсан юм.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж