Тэргүүн хатагтайн буянаар түүний төрөлх нутгийнх нь жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж эхэлжээ. Меланья Трамп Словенидаа 15 жил очсонгүй. Хамгийн сүүлд тэр эцэг, эхтэйгээ Дональд Трампыг танилцуулахаар нутагтаа зочилсон байдаг. Гэлээ ч Словенид АНУ-ын тэргүүн хатагтайг ихээхэн хайрлан хүндэтгэдэг ба тэнд Меланьягийн шүтэн бишрэгчдэд зориулан түүний өссөн газруудаар аялуулдаг жуулчны маршрутыг хүртэл гаргажээ. Хэвлэлд бичсэнээр Меланья Трамп өөрөө мэдээгүй ч словеничуудад том нэмэр болон жуулчлалын хөгжилд нь хүчтэй нэмэр болжээ. Меланьягийн нөхөр АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш Словенид аялал жуулчлал мэдэгдэхүйцээр нэмэгдсэн байна.
Барууны хэвлэлд мэдээлж байгаагаар энэ оны эхний хагас жилд Словенид хоёр сая гадаадын жуулчид очсон байна. Тэр дундаа АНУ-аас очсон зочдын тоо өмнөх жилийнхээсээ 16 хувиар нэмэгджээ.
Меланья Трамп 20 настайдаа Словенийн Севница хотоос АНУ-д очжээ. Тэрбээр эхлээд загварын бизнес хийх хүсэлтэй байжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн эхнэр төрөлх нутагтаа очоогүй удсан ч Меланья өөрийн гарал үүслээ хүндэтгэдэг хүүгээ хүртэл өвөө, эмээтэйгээ харьцахад амар гээд словени хэлтэй болгосон гэдэг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР