АНУ-ын Консулын газрын дэргэд хүчтэй дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын Консулын газрын дэргэд хүчтэй дэлбэрэлт болжээ

Пакистаны баруун хойд нутаг дахь Америкийн консулын газрын дэргэд хүчтэй дэлбэрэлтүүд болсон тухай гэрч нар мэдээлсэн байлаа. Мөн Пешевар дахь сайн хамгаалагдсан консулын байрны дэргэд буун дуу гарч байжээ. Довтолгооны үеэр зургаан хүн алагдсаны дөрөв нь талибын дайчид ба нэг нь харуулын цэрэг байв. Амиа алдсан зургаа дахь хүний талаар мэдээ гараагүй байна.
 “Америкчууд бидний дайснууд учраас бид довтолгоогоо цаашид үргэлжлүүлэх болно” гэж энэ хэргийн хариуцлагыг өөртөө хүлээсэн талибууд мэдэгдсэн байна.Энэ өдрийн өглөө Баруун хойд мужид эрх баригч Үндэсний нам Авамийн цуглаанд амиа золиослогч нэвтрэн аллага  үйлдэж 20 хүнийг хөнөөсөн байв. Тавь гаруй хүн энэ үеэр шархаджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж