Sccc: Мэргэжлийн тоглогч болохыг хүсвэл бүх зүрх сэтгэлээрээ хичээ

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Sccc: Мэргэжлийн тоглогч болохыг хүсвэл бүх зүрх сэтгэлээрээ хичээ

АНУ түүхэнд эмгэнэлт хар өдөр болон үлдсэн 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядагчид “Дэлхийн Худалдааны Төв” рүү халдаж, олон мянган хүний аминд хүрснээс хойш 11-н жил өнгөрч байна.

"The International 2017" тэмцээний үеэр

“The International 2017” тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн Newbee багийн голын тоглогч Song “Sccc” Chun-ийн “Gosugamers”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Өнгөрсөн тэмцээнд /TI7/ тоглолтын арга барил болон драфтаараа илүүрхэж байсан Newbee багийн амжилтад ахлагч Sccc-ийн үүрэг их байсан юм. Тэрээр 27 удаагийн тоглолтод 20 өөр баатар авч тогложээ.Багаараа TI7-ийн хоёрдугаар байрын эзэн болж 4 сая гаруй ам.долларын эзэн болсон Sccc одоог хүртэл бэлтгэлээ хийсээр байгаа аж.

Арав хоногийн өмнө /2017.08.18/ 21 нас хүрсэн Хятад залуутай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. TI7-д амжилттай оролцож, аваргын төлөө өрсөлдлөө шүү дээ. Ямар санагдаж байна?

-Хувьдаа эхний шилдэг гурван багт үлдэнэ гэсэн бодолтой байсан. Тийм ээ, бид үнэхээр аварга болох хүсэл эрмэлзэлтэй байсан.

-Хоёр жилийн дотор хичээллэн The International тэмцээний хоёрдугаар байранд ороход юу нөлөөлсөн вэ?

-Ганцаараа /solo/ их тоглож, бичлэг үзсэнээр их зүйл сурсан. Хамгийн гол нь зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөсөн гэж хэлж болно.

-Энэ бүгд хэзээнээс эхлэв, хэзээ мэргэжлийн тоглогч болъё гэж шийдсэн бол?

-Би өмнө нь Дота 1 тоглодог байсан. Дараа нь Дота 2-ыг гармагц тоглож эхэлсэн. Би дотад хайртай, олон тэмцээнүүдэд оролцох нь их сайхан байсан учраас мэргэжлийн тоглогч болохыг хүссэн.

-Өдөрт хэчнээн цагийг дасгал сургуулилт хийхэд зарцуулж байна?

-Үргэлж өөрийгөө сайжруулахын тулд бэлтгэл хийж, тоглодог. Гэхдээ унтах, идэх хоёроос бусад цагаар шүү дээ.

-Шинээр гараагаа эхэлж буй багуудад юу гэж зөвлөх вэ?

-Хэрвээ чи мэргэжлийн тоглогч болохыг үнэхээр хүсч байвал бүгдийг сэтгэл зүрхнээсээ хийх хэрэгтэй. Гэрийнхэн чинь чамайг дэмждэггүй байж болно. Аль эсвэл өөр ямар нэг дарамт шахалт ирэх байх. Сүүлд нь өөртөө харамсахаар шийдвэр битгий гарга.

-Тоглолтын өмнө хэрхэн анхаарлаа төвлөрүүлдэг вэ. The International шиг томоохон тэмцээнд сандарч байна уу?

-Би хангалттай олон тэмцээнд орсон. Тоглолтын өмнө сандарч, тэвдэхээ больчихсон. Ер нь бол дуртай дуугаа сонсдог доо.

-Сүүлчийн асуулт. Тоглолтын шинэ улирал эхлэхээс өмнө яаж амрахаар төлөвлөсөн бэ?

-Ямар ч амралт төлөвлөөгүй байгаа. Ганцаарчилсан тоглолт бол миний амралт.

Ярилцсанд баярлалаа. Ирэх “The International 2018” тэмцээнээр уулзъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж