Далайн дээрэмчин үнэгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Далайн дээрэмчин үнэгүй

Далайн дээрэмчин үнэгүй

Паркийн зарим тоглоом үнэгүй байгаа сургаар бидний Хүүхдийн парк хэмээн нэрлэж заншсан Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгээр ороод гарлаа. Үнэхээр өнөөдөр буюу Даваа гарагт залуусын хамгийн их сонирхдог Далайн дээрэмчин тоглоом нийтэд үнэгүй үйлчилж байлаа. Харин маргааш багачуудын дуртай Эргэдэг дельфин тоглоом бас л үнэгүй гэнэ.

ҮСАХ ХХК энэ сарын туршид “Jackpot” нэртэй аяны хүрээнд өдөр бүр нэг тоглоомоо үнэ төлбөргүй ажиллуулж, хүүхдийн инээд, дуу хуур цангинаад, намрын налгар өдрүүд улам жаргалтай, өнгөлөг харагдах шиг…

Хүүхэд залуус алба албандаа мордож, зунжин санасан ангийн найзуудтайгаа эргэн уулздаг 9 дүгээр сард ямар хөтөлбөр, урамшуулал байгаа талаар Тоглоом үйлчилгээ хариуцсан менежерээс лавлахад:

  • Онц дүн авсан бүх хүүхдүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг Онцын эзэн хөтөлбөр 9 сарын 1-нээс эхэлнэ. Ялангуяа шинээр сургуульд орсон дүү нар маань энэ хөтөлбөрт их дуртай байдаг. Түүнчлэн анги хамт олноороо Автобустай аялалд хамрагдаж, нэг өдрийг агаарт, хөгжилтэй өнгөрөөж болно. Энэ хөтөлбөрт маань 1 цаг хязгааргүй тоглох, үдийн хоол, ундаа, сургуулиас нь автобусаар очиж авах, буцаан хүргэж өгөх үнэ багтсан бөгөөд 15,000-20,000 төгрөгийн үнэтэй байх юм гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж