15 компанийн 97,856 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

15 компанийн 97,856 хувьцаа арилжжээ

15 компанийн 97,856 хувьцаа арилжжээ

2017 оны наймдугаар сарын 28-ны өдөр I, II, ангиллын 15 хувьцаат компанийн 97,856 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ремикон’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 1.6 хувиар өссөн бол ‘Багануур” компанийн ханш хамгийн өндөр буюу 2.29 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 11,928 ширхэг үнэт цаас 1,134,251,220 төгрөгөөр, багцын арилжаагаар 11,241 ширхэг үнэт цаас 1,072,391,400 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51 ширхэг үнэт цаас 5,100,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 950.22 нэгж болж 0.07 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,802,621,079,177 төгрөг болсон байна.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж