УИХ-ын даргын зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эзгүй байсан УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрөөс эхлэн ажилдаа орж байгаа юм. Түүнийг эзгүй хойгуур МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан.
УИХ-ын Дэгийн тухай хуулиар бол Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороог, 14 хоногийн дотор УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах учиртай.
Тиймээс УИХ-ын даргын зөвлөл дээрх хуралдаануудын товыг тогтоохоор хэлэлцэж байна. Харин УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдах гэнэ.
Т.НОМИН