"Титаник"-ийн хос амьдрал дээр учир ургуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

"Титаник"-ийн хос амьдрал дээр учир ургуулсан уу?

Загвар өмсөгч О.Амгаланбаатартай уулзан шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

“Титаник” киноны алдарт хос Леонардо Ди Каприо болон Кейт Уинслет нар дотно харилцаатай болсон гэх шуугиан дахин дэгдлээ. Тэд Ди Каприогийн амралтын газарт хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хамтдаа оролцож, цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн нь ийнхүү олон нийтийн анхаарлыг татав. 

Алдарт хос чухам юуны тухай ярилцсанаа сэтгүүлчдээс нууцалж байна. Гэхдээ тэдний нөхөрлөл улам бэхжиж байгаа гэдгийг Кейт саяхан нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Үүнээс гадна, тэд өнөөдрийг хүртэл “Титаник” киноны үзэгдлийг амьдрал дээр давтан хийдэг тухайгаа ярьжээ.

 

 

 

Бэлтгэсэн: Ц.Уран

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж