Хамбургийн дэлхийн аваргыг зорьсон Монголын боксчдоос Риогийн олимпийн хүрэл медальт, Гавьяа тамирчин Д.Отгондалай өнөөдөр эхний тулаанаа хийнэ.
Тэмцээний 60 кг-ын жинд өрсөлдөх тэрбээр эхний тойрогт хийлсэн бөгөөд өнөөдөр хоёрдугаар тойрогт Израилийн тамирчин Павел Ищенкотой тоглох юм.
ДАШТ-ий хуваарь ёсоор өнөөдөр оройн тоглолтууд Монголын цагаар 01.00 цагт эхэлнэ. Д.Отгондалайн тоглолт А рингэн дэх гурав дахь тоглолт юм.
С.ЦЭЛМЭГ