13 дахь жилдээ зохион байгуулж буй ‘Miss Mongolia’ тэмцээний бүртгэл эхэлжээ. ‘Miss Mongolia 2017’ тэмцээнд оролцогчдын хувьд тооны хязгаар тавиагүй бөгөөд заавал загварын агентлагийн нэр дээр оролцохыг чухалчлахгүй гэнэ. Түүнчлэн хөдөө орон нутаг, аймгуудын охид, бүсгүйчүүдийг өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид уриалж буй юм. ‘Miss Mongolia 2017’ тэмцээнд тэргүүн байр эзэлсэн оролцогчид Ази тивийн гурван том тэмцээнд оролцох эрхээр шагнуулдаг.
Мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж, өргөмжлөн алдаршуулдаг ‘Miss Mongolia 2017’ тэмцээнд оролцохын тулд доорх удирдамжид дурдсан шаардлагыг хангасан байх юм.
Бүртгэлийн удирдамж:
Анхан шатанд тавигдах шалгуур
• Нас : 18-25
• Биеийн өндөр: 165-аас дээш
• Гадаад хэлний зохих мэдлэгтэй
• Урлаг, спортын авьяастай
• Гэр бүл, эцэг эхийн зөвшөөрөл авсан
• Цаг баримталдаг
• Харилцааны өндөр соёлтой
• Хувийн бэлтгэл сайн хангасан
• Хүнтэй гэрлэж хүүхэд төрүүлж байгаагүй
• Өөрийг илэрхийлэх, бусдыг манлайлах
Бүртгүүлэхэд
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Анкет бөглөх
• Өөрийгөө харуулсан зураг 3-4 ширхэг явуулах
• Бүртгэлийн хураамж: 20000₮ Голомт банк /1205103575 тоот данс / тушаасан баримт
Facebook: https://www.facebook.com/missmongolia.mn/
Email: info@missmongolia.mn хаягаар бүртгүүлэх боломжтой ажээ.
Д.Цээнэ