Монголчууд ой тогтоолтын 90 медалийн 73-ынх нь эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Монголчууд ой тогтоолтын 90 медалийн 73-ынх нь эзэн боллоо

Монголчууд ой тогтоолтын 90 медалийн 73-ынх нь эзэн боллоо

-Монголын баг тамирчид Ой тогтоолтын Ази тивийн хошой аварга болов-

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 26, 27-нд Хонгконгод Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 11 орны 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөв.

Монголын улсыг төлөөлж Монголын Оюун ухааны академийн 20 тамирчин Олон улсын шүүгч, дасгалжуулагчийн хамт оролцож, 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73-ыг нь хүртэж, үнэмлэхүй ялалт байгууллаа.

Мөн Монголын тамирчид дээрх гурван насны ангилалд дэлхийн зургаан дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба нийлбэр дүнгээр бүх насны ангилалдаа шилдгийн шилдэг болох эхний гурван байрыг дан монголчууд эзэлж, багийн дүнгээр дахин Азийн аварга боллоо.

Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон улсын Их мастер Н.Мөнхшүр тэргүүлж, 4000 гаруй тамирчдын дэлхийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдэхээр боллоо. Ой тогтоолтын төрлөөр 15 жил хичээллэж байгаа дэлхийн шилдгүүд болох Иоханнес Маллов, Симон Рейнхард нарыг Монголын ихэр тамирчид ялсан нь тэмцээний бас нэгэн онцлох агшин байв.Мөн Монголын шигшээ багт Дархан-Уул,  Орхон аймгийн тамирчид багтаж, анхны олон улсын тэмцээндээ амжилттай оролцсоныг дурьдах нь зүйтэй.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж