С.Миронов Д.Идэвхтэнтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

С.Миронов Д.Идэвхтэнтэй уулзана

ОХУ-ын Парламентын Дээд танхим Холбооны зөвлөлийн  дарга С.Миронов тус улсад Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд Д.Идэвхтэнтэй уулзахаар болжээ. Ноён С.Мироновыг Монгол Улсад арван жил ажилласан, Монголд элэгтэй нэгэн гэдгээр нь манайхан сайн мэддэг билээ. Өнөөдөр  болох уг уулзалтаар С.Миронов манай улсын Элчин сайдтай ОХУ, Монгол Улсын  хамтын ажиллагааны талаар болон саяхан батлагдсан “Дорнод уран”-ы асуудлаар ярилцах бололтой.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж