Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх төв замаар зорчихдоо зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг энэ сарын 15-наас эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Гэвч энэхүү шийдвэр гарснаар төв замын ачаалал буурсан ч бусад замын ачаалал эрс нэмэгдсэн юм. Тиймээс хотын удирдлагууд нөхцөл байдлыг харгалзан үзэж Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаржээ. Энэ талаар холбогдох албаныхан Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ