Конор МакГрегор тулааны дараа зад шоуджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Конор МакГрегор тулааны дараа зад шоуджээ

Конор МакГрегор тулааны дараа зад шоуджээ

Конор МакГрегор тулаанд ялагдсан. Гэхдээ тэр тулааны дараа яг л ялагч мэт шөнөжин наргиж, цэнгэжээ.

Лас-Вегаст болсон “Мөнгөний тулаан”-д мэргэжлийн боксын таван жингийн аварга Флойд Мэйвейзерт ялагдсаныхаа дараа МакГрегор Вегасын алдартай Encore Beach Club-т үдэшлэг зохион байгуулсан байна. Үдэшлэгийн үеэр Конор микрофон аваад “Бидний хүссэнээр болсонгүй. Гэхдээ бид хүссэндээ хүрсэн юм шиг наргиж болно биз дээ” хэмээсэн гэнэ. 200 орчим ам.долларын такстай үдэшлэгийн зочид 120 мянган ам.долларын үнэтэй оргилуун дарсаар дайлуулжээ.

Үнэн хэрэгтээ босоо аварга Флойдын эсрэг мэргэжлийн боксын рингэн дээр 10 раунд тулалдсан нь Конорын ялалт юм.

Харин 50 дахь тулаандаа ялалт байгуулж, түүхэн амжилтын эзэн болсон Флойд Мэйвейзер алт, үнэт чулуугаар чимэглэсэн “Мөнгөний бүс”-ээ, наанадаж 100 сая ам.долларын байгаа аваад оджээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж