Холливуудын жүжигчин Уайнона Райдер Британийн ITV-ийн Daybreak телевизийн ярилцлаганд уригдахдаа дэгжин харагдах гэж хэт их хичээснээсээ болоод бариу даашинзандаа арай хийн амьсгалж байжээ. Өдгөө 39 настай жүжигчин бүсгүй “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр нь дэвшсэн “ Хар хун” кинонд залуу бүжигчинд байраа тавьж өгч буй балетын одын дүрд тоглодог. Хэтэрхий бариу даашинз нь түүнд бараг амьсгалах ч боломж өгөхгүй байгаа мэт харагдаж байсан ч бүсгүй шинэ киноныхоо тухай төвөггүй ярьсаар байсан аж. Холливуудын жүжигчин, балетчин хоёрын зовлон адилхан. Учир нь бидний аль аль нь хар залуугаараа хөгшинд тооцогдож эхэлдэг” гэж тэрбээр ярьжээ.