Шар үнэмлэхээр жолоо барьж болно

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Шар үнэмлэхээр жолоо барьж болно

Шар үнэмлэхээр жолоо барьж болно

Жолооны үнэмлэхийн бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт ирэх аравдугаар сараас хэвийн болно гэлээ. Тиймээс жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээрээ хөдөлгөөнд оролцох боломжтойг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс мэдээлэв.

Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж, өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр нээжээ. Тендер шалгаруулалтад таван аж ахуйн нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани байгаагүй аж. Тиймээс нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргажээ. Гэхдээ нээлттэй тендер нь хэзээ, хэрхэн болох нь тодорхойгүй гэв.

Одоогоор тус төвд жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн аж. Иргэдийн хүсэлтийг шалгаж үзээд, Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл” олгож эхэлсэн байна.

Жолооны үнэмлэхийн мэдээлэл 2014 оноос хойш төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалын шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогссон билээ. Тиймээс жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж буй юм. Гэхдээ энэ нь жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсч материал, бэлдэц тасалдах том шалтгаан болдог гэнэ.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж