Усанд осолдсон цэргүүдийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Усанд осолдсон цэргүүдийг хайж байна

Цөмийн эрчим хүчний олон улсын агентлаг (IAEA) Тегерантай Ираны цөмийн хөтөлбөрийн талаар эрчимтэй яриа хэлцэл явуулсан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй гэж IAEA агентлагийн тэргүүн мэдэгдлээ.

Цэргийн ангийнхаа өвлийн бэлтгэлийг хангаж,  ахуйн хадлан бэлтгэж байсан  Б, Е, С нарын гурван цэрэг усанд осолдож, одоог хүртэл олдоогүй байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид  хугацаат цэргийн алба хааж байсан гурван цэрэг өчигдөр орой /2017.08.27/ Ховд аймгийн Мянгад сумын нутаг Цагаан тохой’гэдэг газар хадлан хадаж байгаад усанд осолдсоныг Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-аас мэдээллээ. 

 Улмаар Б,Е,С нарыг усанд осолдсон мэдээлэлтэйгээр эрэн хайх ажиллагаа Ховд аймгийн Мянгад суманд үргэлжилж байна.  ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт ажиллаж буй юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж