Япон улс ирэх 2020 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрх авсан билээ. Токиод болох Олимпын наадмын медалийг хаягдал гар утас, цахилгаан хэрэгслээр хийхээр төлөвлөжээ. Японы байгаль орчны сайд Накагава Масахару Сувон хотноо Хятад болон Өмнөд Солонгосын сайд нартай уулзахдаа гар утас, цахилгаан хэрэгсэлд ашиглагддаг ховор металлыг дахин боловсруулах сонирхолтой төслөө танилцуулсан байна. Түүнчлэн ховор металлыг дахин ашиглах төсөлд Өмнөд Солонгос, Хятад улстай хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.
Төслийг хоёрдугаар сард танилцуулснаас хойш Японы засгийн газраас орон даяар тусгай хайрцаг гарган иргэдээс хаягдал гар утас, цахилгаан хэрэгслийг цуглуулж эхэлжээ. Улмаар тавдугаар сарын сүүлч гэхэд 106 тонн цахилгаан хэрэгсэл, 530 мянган ширхэг гар утсыг цуглуулсан байна.
Гар утас, таблет, CD, DVD тоглуулагч, цахилгаан зуух зэрэг цахилгаан хэрэгсэлд алт, мөнгө, никель, литий зэрэг ховор металл ашиглагддаг аж.
Эх сурвалж: The Korea Times
Б.ТУЯА
Холбоотой мэдээ