200 гаруй хүн хийнд хорджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

200 гаруй хүн хийнд хорджээ

200 гаруй хүн хийнд хорджээ

Английн Истбёрн хотноо ням гаригт далайн эрэгт амарч байсан 200 гаруй хүн химийн хорт утаанд хордож, яаралтай эмнэлгийн тусламж авчээ. Саарал утаа далайн эргийг бүрхэж, амрагчдын нүд аргаж, хоолой хорсон, амьсгалахад хүнд болжээ. Энэ хэргийн дараа далайн эргийн орчимд хөл хорио тогтоож, ойролцоох оршин суугчдыг хаалга, цонхоо битүүлэхийг анхааруулсан байна. Одоогоор хорт хийн үүлний учир тайлагдаагүй байна. Тусгай хамгаалалтын хувцастай эмнэлгийн ажилтнууд хийн найрлагыг тогтоохоор дээж авчээ.  Тус эрэг орчимд хүмүүс амарч өнждөг бөгөөд жуулчид ихээр цугладаг аж.

Өмнө нь 2013 онд Кэнт, Суррэй орчимд тэнгисээс содон үнэртэй агаар ялгарах болсныг оршин суугчид мэдээлж байжээ. Тухайн үед Францын Роуен дэх үйлдвэрт санамсаргүй хий алдсан нь Ла-Маншийн хоолойгоор дамжин Английн эргийн хотуудад хүрсэн байв.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж