2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд УТОХГ, НТГ, дүүргүүдийн болон Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн татварын хэлтсүүдийн хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжүүдийн татварын улсын /ахлах/ байцаагч нарт зориулсан сургалтыг ТЕГ-ын ТХШАЗГ-аас наймдугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг татварын зөрчлийн хуулийн зохицуулалт, түүнийг шалган шийдвэрлэх арга зүйн сэдвээр ТЕГ-ын ТХШАЗГ-ын дарга С.Баясгалан удирдан явуулав. Сургалтад нийслэл, аймаг, дүүргийн 200 байцаагч хамрагджээ.
Эх сурвалж: ТЕГ