Дасгалжуулагч Майкл Вайсс 29 тоглогчийг шигшээд дуудлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Дасгалжуулагч Майкл Вайсс 29 тоглогчийг шигшээд дуудлаа

Дасгалжуулагч Майкл Вайсс 29 тоглогчийг шигшээд дуудлаа

Монголын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ баг аравдугаар сарын 05-нд Тайванийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Тиймээс шигшээгийнхэн өнөөдрөөс нэгдсэн бэлтгэлээ эхлүүлж байна.

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Майкл Вайсс өнгөрсөн зургаан сарын турш залуучуудын болон өсвөрийн шигшээ багтай ажилласан. Энэ удаад тэрбээр өнгөрсөн хугацаан дахь ажиглалт, дүгнэлтдээ үндэслэн үндэсний шигшээ багаа бүрдүүлж байгаа.

Энэ эрхийнхээ дагуу Майкл Вайсс дасгалжуулагч өнгөрөгч баасан гаригт (2017.08.25) Монголын шигшээ багт багтаж болох 29 шилдэг тоглогчийг сонгон шалгаруулалтад дууджээ.

Эдгээр 29 тоглогчоос шалгарсан 18 нь аравдугаар сарын 05-нд Тайваний багтай хийх нөхөрсөг тоглолтод оролцоно.

Шигшээд багтсан тоглогчид дэлхийн чансааны 148-д бичигддэг Тайваньтай тоглохоос гадна ирэх жилүүдэд 2018 оны Азийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2019 оны ДАШТ-ий урьдчилсан шатны шийдвэрлэх тэмцээнүүд оролцох боломжтой.

Майкл Вайссын шигшээ багт дуудсан тоглогчид

Хаалгач:

Б.Ариунболд /Эрчим/
Э.Мөнх-Эрдэнэ /Атлетик 220/
А.Сайханчулуун /Хангарьд/

Хамгаалагч:

Д.Төрбат /Атлетик 220/
Б.Гарьдмагнай /Дэрэн/
О.Мөнх-Оргил /Дэрэн/
О.Оюунбаатар /Улаанбаатар сити/
Б.Даваажав /Эрчим/
А.Нармандах /Дэрэн/
Г.Билгүүн /Эрчим/
Н.Цэдэнбал /Улаанбаатар сити/

Хагас хамгаалагч:

Мөнх-Эрдэнэ Төгөлдөр /Эрчим/
Х.Цэнд-Аюуш /Хоромхон/
Ж.Сүндорж /Улаанбаатар сити/
Б.Мөнх-Эрдэнэ /Сэлэнгэпресс/
Г.Төгөлдөр /Эрчим/
А.Эрдэнэбаяр /Хангарьд/
О.Баяржаргал /Эф Си Улаанбаатар/
С.Ганхуяг /Хангарьд/
Б.Цэрэнбаяр /Улаанбаатар сити/
Т.Мөнхсүлд /Гоёо Эф Си/
С.Гал-Эрдэнэ /Эрчим/
Цагаанцоож Мөнх-Эрдэнэ /Хангарьд/
А.Улсболд /Хоромхон/
Г.Батбилгүүн /Эрчим/

Довтлогч:

Н.Наранболд /Атлетик 220/
Ц.Түмэнжаргал /Улаанбаатар сити/
П.Энхбилэг /Гоёо Эф Си/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж