Аляска мужийн Үндэсний гвардын командлагч айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

Аляска мужийн Үндэсний гвардын командлагч айлчиллаа

Аляска мужийн Үндэсний гвардын командлагч айлчиллаа

АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардын командлагч, хошууч генерал Лаурел Хаммел манай улсад ажлын айлчлал хийлээ. Хошууч генерал Лаурел Хаммелийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа хүлээн авч уулзсан. Уулзалтын эхэнд хошууч генерал Лаурел Хаммел хуучны анд болох Д.Даваа таныг цол нэмж дэслэгч генерал болсонд баяр хүргэе гээд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны талаар ярилцсан. Уулзалтаар талууд Монгол Улсын БХЯ, АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардитай байгуулсан “Улс муж хоорондын түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон төрөлд хамтран ажиллаж байгааг дурдаад Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаа дахь оролцооны талаар санал солилцсон. Мөн хошууч генерал Лаурел Хаммел БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр нартай уулзалт хийсний дараа Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Эх сурвалж: ЗХЖШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж