Гватемалын ерөнхийлөгч нь Жимми Моралес тус улс дахь НҮБ-ын авлигын эсрэг байгууллагын төлөөлөгчийн газрын даргыг “хөөжээ”. НҮБ-ын төлөөлөгчийн газрын дарга Иван Веласкеса Гомезыг нэн даруй Гватемалаас явахыг шаардсан ерөнхийлөгчийн зарлигт Үндсэн хуулийн шүүхээс хориг тавьсан байна. Гэвч ерөнхийлөгч Жимми Моралес гадаад харилцаатай холбоотой түүний шийдвэрт Үндсэн хуулийн шүүх нөлөөлөх эрх зүйн чадамж байхгүй хэмээн мэдэгджээ.
НҮБ-аас Гватемалын ерөнхийлөгчийн улс төрийн халдашгүй эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг дэмжсэн байна. Гватемалын прокурорын газар Жимми Моралесыг 2015 оны ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилттэй холбоотой хэргийг шалгаж байгаа аж. Тус улсын ард иргэд ерөнхийлөгчийн эсрэг ням гаригт жагсаал зохион байгуулжээ. Мөн Эрүүл мэндийн сайд ерөнхийлөгчийн зарлигийг эсэргүүцэн огцрох өргөдлөө өгсөн аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА
Холбоотой мэдээ