Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Ш.Адьшааг орон тооны бус зөвлөхөөр томилов. Ш.Адьшаа нь хуульч мэргэжилтэй, салбартаа олон жил ажилласан нэгэн юм. Тэрбээр Монголын Жудо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд “Сити энержи” ХХК-ийн Улаанбаатармед эмнэлгийн ТУЗ-ийн дарга, Ховд аймгийн МоАХ-ны дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн билээ.
Түүний ажиллаж байсан газруудаас дурдвал:
- Ховд аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,
- Монгол Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэл “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
- Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, “Буурал сор” ХХК-д захирал.
- ГЕГ-т хэрэг бүртгэгч, гаалийн байцаагч, ахлах байцаагч, Хэлтсийн дарга
- Ховд аймгийн “Хөгжлийг төлөө сан” ТББ-ын ерөнхийлөгч
- “Ачит-Арвис” ХХК-ийн ТУЗ-ын дарга
- Зам, тээврийн сайдын зөвлөх
- Ховд аймгийн Засаг даргын ахлах зөвлөхөөр тус тус ажилласан байна.
Т.НОМИН
Холбоотой мэдээ