МАН-ын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдана

МАН-ын бүлэг хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2017.08.28/ хуралдахаар болжээ. Одоогоор цаг нь тодорхойгүй байгаа ч гишүүдээ Төрийн ордонд бэлэн байх зар тараасан байна. Парламентад 65 суудал авсан бүлгийн 30 гишүүн Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурсан юм.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад байсан тул УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барьсан билээ.

Энэ долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболд ажилдаа оржээ. Бүлгийн хуралд УИХ-ын дарга оролцохоос гадна Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүд оролцдог. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурал ширүүхэн болох бололтой.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж