“Царайлаг өдрүүд” хэрхэн өрнөхийг "Өргөө"-гийн дэлгэцээр сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

“Царайлаг өдрүүд” хэрхэн өрнөхийг "Өргөө"-гийн дэлгэцээр сонирхоорой

“Царайлаг өдрүүд” хэрхэн өрнөхийг "Өргөө"-гийн дэлгэцээр сонирхоорой

Амралтын улирал дуусч, ажил амьдралын идэвхитэй өдрүүд эхэлсэн учир уран бүтээлчид маань уран сайхны киногоо үзэгч түмэндээ барьж эхэллээ. “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино өнөөдөр IMAX-ӨРГӨӨ кино театрт нээлтээ хийж, дэлгэцнээ гарч эхэллээ.

Энэхүү инээдмийн уран бүтээлд Б.Баатархүү /МУСТА/, С.Батзориг /МУСТА/, Д.Дэлгэрсайхан/МУСТА/, Л.Дэмидбаатар, Г.Золбоот /МУГЖ/, Н.Мөнхсоёл Э.Мөнхтөр /МУСТА/ Ө.Мөнх-Эрдэнэ, /МУСТА/ Г.Мягмарнаран/АЖ/, П.Намуун нар тоглосон юм.

‘Царайлаг өдрүүд’ киноны гол дүр 35 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг Төгөлдөр гэдэг нэртэй, геологич мэргэжилтэй залуу шинэ ажил, шинэ албан тушаалд томилогдож байгаагаар кино эхэлнэ.

Төгөлдөр гадаадад сургууль төгссөн, мэдлэг боловсролтой, ажилдаа сайн, гэр бүлийн байдал тогтвортой боловч ганцхан асуудал түүнд бий. Хоёр жилийн өмнөөс удамшлын өвчин түүнд гэнэт илэрч, огт хөмсөггүй мулзан царайтай болсон билээ.

Тэр мөчөөс хойш байнга каск өмсөж явдаг болсон ба шинэ ажлынх нь хамт олон түүнийг ил далдгүй амны бай болгон ярьж, тэр нь Төгөлдөрт сэтгэл зүйн дарамт болно. Ингээд сэтгэлээр унасан Төгөлдөр өөртэй нь хамт нэг багт ажилладаг, Болдоод учир байдлаа хэлж зөвлөлдсөнөөр гоо сайхны мэс засалд орохоор болно.

Ингээд эхнэр хүүхдээ гадаад руу аялалд явсан хойгуур гоо сайхны хагалгаанд орсон Төгөлдөр танигдахын аргагүй өөр болсноор түүний “Царайлаг өдрүүд” эхлэх болно. Үйл явдал хэрхэн өрнөж, хэрхэн төгсөхийг та бүхэн ирж үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж