ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сан, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам болон Байгаль Орчин Уур Амьсгалын Сангийн дэмжлэгтэйгээр Ногоон Санхүүжилтийн анхдугаар чуулганыг ‘Боломжийг бодит болгоё’ сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.
Хэзээ:
2017 оны 9 сарын 6, 09:00 цагт
Хаана:
Бэст Вестерн Премьер Туушин зочид буудал, Соёмбо танхим
Зорилго:
Бизнес эрхлэгчдэд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, дэмжлэг, олон улсын чиг хандлагыг таниулан, эрчим хүчний хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй бизнес эрхлэхэд шаардлагатай мэдлэг мэдээллийг хүргэж, санхүүжилтийн хүндрэл бэрхшээлийг даван туулах боломжуудыг танилцуулан, түүнийг бодит ажил хэрэг болгох гарц, шийдлийг санал болгох, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсаас олон улсын өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах.
Хэн оролцох боломжтой вэ?
Эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүний:
ҮЙЛДВЭРЛЭЛ l ХУДАЛДАА l УГСРАЛТ l ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ эсвэл ХУДАЛДАН АВАГЧ ЖДБ, эмэгтэй бизнес эрхлэгч
Чуулганд оролцсоноор Та:
– ХасБанкны “Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөр”
– Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулсан илүү хөнгөлөлттэй зээлийн нөхцөл
– Ногоон санхүүжилтийн шалгуур үзүүлэлт
– Хүлэмжийн хийг бууруулах зээл авч байсан байгууллагуудын туршлагын талаар мэдээлэл авах болно.