Ц.Шинэбаяр: Цомогт орох 10 дуу бэлэн болсон

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр: Цомогт орох 10 дуу бэлэн болсон

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “UBS” телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs-2009” уралдааны 25 оролцогчид багтсан “S4” хамтлагийнхан анхны цомгоо гаргах гэж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хэзээ цомог нь худалдаанд гарах талаар тус хамтлагийн дуучин Ц.Шинэбаяраас тодрууллаа.

    -Танай хамтлагийн анхны бие даасан цомгийн ажил хэр ахицтай байна?

    -Манай хамтлагийнхан анхны бие даасан цомгийн ажилдаа ороод их л завгүй байна. Бүх анхаарлаа л цомогтоо хандуулж байгаа. Одоогоор дуунууд нь бэлэн болсон байна.

    -Цомог хэлэн дуутай байх бол?

    -Ер нь бол арав гаруй дуутай байна. Одоогоор арван дуу нь бэлэн болчихсон. Ганц хоёр дуу нэмж магадгүй.

    -Ихэнх дуу нь бэлэн болсон гэлээ, цомгийнхоо нэрийг бодож олсон уу?

    -Харин энэ нь дээр л ярилцаад яваад байна. Цомогтоо ямар нэр өгөх талаараа бид хоорондоо ярьж байна. Яг ийм нэр өгнө гэж тогтсон зүйл алга байна.

    -Цомгоос өмнө шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо хүргэх үү?

    -Одоогоор бол цомгийн ажилдаа л анхаар байна. Яг тэдэнд худалдаанд гарна гэж хэлж чадахгүй нь. Ямар ч байсан анхны цомгоо сонсогчдодоо хүргэхийг зориод ажиллаж байна.

    -Удахгүй сар шинэ болох гэж байна, танай хамтлагийнхан нэг нэгнийдээ очиж золгодог уу?

    -Тэгэлгүй яахав бид нар чинь нэг нэгнийдээ очиж золгодог. Ер нь ямар тэмдэглэлт өдрүүдээр хамтдаа л байж, баярладаг юм.

    М.Дөл
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж