ХОНЬ
Элдэв маргаантай асуудлаас аль болох холуур байж, хүндрэлтэй нөхцөл байдалд орохоос өөрийгөө хамгаал. Учир нь үл олдох ээдрээтэй байдалд орж болзошгүй. Аливаа асуудалд хөнгөн хуумгай хандалгүй, ул суурьтай, нухацтай бодсоны эцэст шийдвэр гаргаарай. Хувийн амьдралд таагүй зүйл тохиож магадгүй. Хүлээцтэй байж, цаг хугацаанд бүхнийг даатга.
ҮХЭР
Хонгилын үзүүрт гэрэл харагдана. Удаан хугацаанд бодож тунгааж, санаа чилээж явсан асуудал нааштай шийдэгдэх бололтой. Өөрийгөө цоо шинээр мэдэрч, бүгдийг шинээр эхлүүлэх эрч хүчтэй долоо хоног байх болно. Зөвхөн өөртөө цаг зав гарга. Бусдыг тусламж, дэмжлэгийг хүлээлгүй өөртөө итгэлтэйгээр урагш алх.
ИХЭР
Ач холбогдолгүй, ялихгүй мэт санагдах асуудлыг ч нухацтайгаар бодож, эцсийн дүгнэлтээ гаргахын өмнө сайтар тунгаахыг зөвлөе. Гэр бүл, найз нөхөд гээд ойр дотнын хүмүүстээ үг хэлэхдээ ч үүнийг бас санаарай. Сэтгэл санаа тавгүй байж мэдэх ч өрөөл бусдад буруугаа тохох хэрэггүй. Санхүүгийн тал дээр хянамгай байхыг хичээгээрэй.
МЭЛХИЙ
Оюуны болон бие махбодийн чадамж өндөр байх тул та гал шиг л дүрэлзэх болно. Энэ хэрээр бусдыг өөртөө татах тул харилцаандаа анхаараарай. Үрийг нь суулгаагүй цагт мод өөрөө ургахгүйг санаж, бодож төлөвлөсөн зүйлээ эхнээс нь гүйцэтгэж эхэл. Шинэ санаа ундарсан энэ гайхалтай үеийг алдалгүй ашиглаарай.
АРСЛАН
Санхүүгийн хувьд таатай долоо хоног байх болно. Их хэмжээний орлого олж мэдэх ч баталгаатай, ул суурь сайтай зүйлд хөрөнгө оруулах нь зүйтэй. Эс бөгөөс олдсон шигээ амархан гараад явчихаж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарч, ажил амралтаа зохицуулаарай.
ОХИН
Сэтгэл санаа тогтворгүй өдрүүд айсуй. Ялихгүй зүйлд бухимдаж, жижиг асуудлыг ч дэвэргэж мэдэх тул сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Үргэлж таны ард бат зогсдог гэр бүл, найз нөхдөөсөө дэмжлэг хүс. Ажил мэргэжилтэй холбоотой хүндхэн нөхцөл байдал үүсэж болзошгүй.
ЖИНЛҮҮР
Үүр хаяарч, гэгээ тусах мэт гайхалтай долоо хоног таныг хүлээж байна. Амьдралд тань томоохон өөрчлөлт авчрах чухал үйл явдал тохиож ч мэднэ. Гол нь та өөрчлөлтөд бэлэн байгаарай. Сэтгэл хөөрлөөр бус, бодит байдлыг үнэлж шийдвэр гарга. Яарвал даарна гэдэг үгийг санаарай. Гэр бүлийн харилцаанд таагүй байдал үүсэж болзошгүй.
ХИЛЭНЦ
Танд эмчилгээ хэрэгтэй болжээ. Бие махбодийн хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч тэр. Хүсэл мөрөөдөл, амбиц тэргүүтнээ түр умартаад эрүүл мэнддээ анхаарал хандуул. Юу таныг зовоож, туйлдуулж байгааг бодож, түүнээсээ өөрийгөө чөлөөл.
НУМ
Ажилтай холбоотой сайхан мэдээ сонсох бололтой. Магадгүй тушаал дэвших, эсвэл цалин хөлс нэмэгдэх тухай ч байж болох юм. Хэрэв та хүүхэдтэй бол энэ долоо хоногт гэр бүлдээ илүүтэй цаг гарга. Санхүүгийн тал дээр хянамгай байж, үргүй зардал гаргахаас татгалз.
МАТАР
Мөнгийг соронз мэт татах долоо хоног айсуй. Наймааны одтой байх тул орж ирсэн мөнгийг зөв зүйлд хөрөнгө оруулснаар чамгүй өсгөх боломжтой. Ойрын үед гэрээ, хэлцэл байгуулахаар төлөвлөж байгаа бол энэ долоо хоногийг бүү алд.
ХУМХ
Шаргуу хөдөлмөрийн үр дүн гарч, амжилтын амтыг зах зухаас нь мэдэрч эхлэх бололтой. Тиймээс ажлаа түр ч болов хойш тавиад, гэр бүл, найз нөхөд, хамгийн чухал нь өөртөө ч бас цаг гарга. Зугаацаж, наргиж, сэтгэл санаагаа сэргээ. Ганц бие хумхынхан заяаны ханьтайгаа учирч мэднэ.
ЗАГАС
Мөнгө санхүү, ажил, гэр бүл гээд аль ч салбарт амжилт таныг хүлээж байна. Хийхээр төлөвлөсөн ажилдаа ханцуй шамлан орж, уулзахаар товлосон хүнтэйгээ заавал уулз. Дийлэнх тохиолдолд асуудал таны талд шийдэгдэнэ. Өөрийнхөө юу хийж чадахыг бодитоор харж, түүнийхээ төлөө тэмц.
Бэлтгэсэн с.цэлмэг
Холбоотой мэдээ