Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-д өрсөлдсөн ОУХМ Б.Чинзориг хоёрдугаар тойрогт учраагаа ялснаар хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.
Тэрбээр эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Унгарын тамирчин Ричард Ковачийг 5:0 харьцаагаар буулган авлаа.
Одоо Б.Чинзориг мягмар гаригт /2017.08.29/ 2017 оны Европын аварга, Армяны боксчин Оганес Бачковтой хүрэл медалийн төлөө тоглоно.
С.ЦЭЛМЭГ