Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.28-нд нийтлэгдсэн

БОКС - ДАШТ 2017

Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймд шалгарлаа

“Швейцарын хөгжлийн агентлаг”, “Зориг” сан хамтран гадаад, дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцдаг оюутнуудад зориулан 2012-2013 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Германы Хамбург хотноо үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа.

Сугалаа ёсоор эхний тойргийн тоглолтыг өнжсөн тэрбээр хоёрдугаар тойрогт Туркийн боксчин Мухаммед Унлутай тоглож, ялалт байгууллаа. 

Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймын шатанд буюу хүрэл медалийн төлөө Риогийн олимпийн мөнгөн медальт, Колумбийн тамирчин Юберхен Мартинестэй тоглоно. Тэдний тулаан наймдугаар сарын 29-ний мягмар гаригт болно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж