1922.08.31 “Ардын хувьсгалын хэргээс урвасан” хэмээн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан, Д.Бодоо, Д.Чагдаржав, Ө.Дэндэв нарыг цаазлан хороожээ.
1926.09.26 МАХН-ын V их хурал хуралдав. 181 төлөөлөгч оролцсон уг хурлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлов.
1945.09.02 Япон улс үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Алс Дорнод дахь чөлөөлөх дайн дуусав. Дайнд Монголын талаас 10 хүн амь үрэгдэж, 36 хүн шархдан, 32 хүн сураггүй болж, бусад ослоор 24 хүн нас барж, 2179 хүн өвчилжээ.
1969.08.30 Улаанбаатар хотноо “Найрамдал” залуучуудын цэцэрлэгт хүрээлэн нээгдэв.
1990.09.03 АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар Их хурал нээгдэв. Хурлаас БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр П.Очирбат сонгогдов. Мөн Их хурлаас БНМАУ-ын дэд ерөнхийлөгч, Улсын Бага хурлын даргаар Р.Гончигдоржийг, Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэнг сонгожээ.
1995.08.28 Монголд эдийн засгийн хоёрдогч зах зээл нээгдэж, үнэт цаасны арилжаа явуулж эхлэв. Үүгээр Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа эхлүүллээ.
1997.09.02 Монголын хил дээр буун дуу гарав. Буйр нуурт Хятадын иргэд хил зөрчиж, Монголын хилчидтэй буудалцав. Үүнийг хоёр талын хил хамгаалалтын албаныхан шалгасан ба Хятад иргэд хил зөрчсөнөө хүлээжээ.
1998.08.28 УИХ Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлав
2010.09.02 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан зарим ахмад дайчдыг төрийн одонгоор шагнав.