Түүхэн дэх хамгийн үнэтэй найман даашинз

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

FASHION

Түүхэн дэх хамгийн үнэтэй найман даашинз

Энэ бол домог биш бодит зүйл. Уран зөгнөлийн эдгээр даашинзууд байр сууц, машин, очир эрдэнийн  гоёлын үнийг өөртөө агуулсан байгаа.


МЭРИЛИН МОНРО, 1,3 сая ДОЛЛАР

Мэрилин Ерөнхийлөгч Жон  Кеннидид Happy Birhday, mr President гэсэн дууг дуулж байсан бичлэгийг санаж байна уу?  Хамгийн тачаангуй тэр  дууг дуулахад хэдэн мянган талстаар чимэглэсэн “хагас нүцгэн” даашинзаар тэр гоёсон байлаа.


ЭЛИЗАБЕТ ТЕЙЛОР, 167,500 ДОЛЛАР

Лиз Тейлор тансаглах дуртай нэгэн байлаа. Түүний гоёл чимэглэлийн цуглуулга нь дэлхийд томдоо орно. Тэрээр Холливудын алдарт жүжигчин бөгөөд тоглосон кинонуудаасаа сая саяар ашиг олж, гоёлдоо мөнгө хайрладаггүй байв. 1970 оныхоор 170 мянган доллараар үнэлэгдэж байсан даашинзийг төсөөлөөд үз дээ! Ийм мөнгөөр дунд зэргийн  киноны санхүүжилтийг хийдэг байжээ.


НИКОЛЬ КИДМАН, 2 сая доллар

Николь Кидманы Оскарын шагналд гангарсан даашинзийг Гальяно бүтээсэн ба тэр нь дээд зэргийн кутюр юм. Энэ даашинз 1997 оны улаан хивсний ёслолын гол гоёл болж байлаа.  Нимгэн торго, хатгамал, сонирхолтой өнгийн хослол, цав цагаан арьст жүжигчин гээд энэ бүгд нь хятад шаазан баримал шиг л байлаа.


ЖЕННИФЕР ЛОУРЕНС, 4 сая ДОЛЛАР

Өнөөдрийн хувьд Лоуренс, Холливудын алдарт жүжигчин бөгөөд түүнийг хамгийн ихээр анхаардаг болжээ. Шүүмжлэгчдийн мандуулж байгаа залуу бүсгүйг Dior загварын ордон өөртөө аваад  зөгнөлийн гэхээр загваруудаар дутаахгүй байгаа. Жишээлбэл, түүний 2013 оны улаан хивсний ёслолын цасан цагаан даашинз урлагийн жинхэнэ бүтээл, бараг музейн үзмэр  гэмээр.


ПЭРИС ХИЛТОН, 270 000 ДОЛЛАР

Энд ямар нэгэн хатгамал үгүй. Гэхдээ “үнэтэй-баян” бөгөөд Пэрис дэлхийн гол од байсан 2000-аад онуудын гялбаа стиль юм.  Талстууд, ягаан зөөлөн сэвсгэр хувцаст  дуртай тэрбээр Сваровскийн болор талсттай гялалзаж явах хүсэлтэй.


АМАЛЬ КЛУНИ, 380 000 ДОЛЛАР

Амаль Клунид зориулсан  Оскар де ла Рентагийн энэ гайхалтай бүтээл үнэтэй байж болох талтай. Учир нь дизайнерын  амьдралын сүүлчийн  загвар нь юм.  Даашинз нь дэлхийн янз бүрийн чансаагаар түүхэн дэх сүйт бүсгүйн хамгийн гоё даашинз гэж нэрлэгджээ.


КЕЙТ МИДДЛТОН, 400 000 ДОЛЛАР

Нэртэй шүүмжлэгчдийн үнэлгээг бүгдийг нь цуглуулж чадсан хуримын даашинз болоод байна. Кейт Миддлтоны гоёл нь түүхэнд сүйт бүсгүйн гол даашинз гэж нэрлэгдснээс гадна бүх он цаг ба ард түмний шилдэг  гоёлоор шалгарав. 2011 оны  гол таамгуудын нэг нь Британийн жононгийн  ирээдүйн эхнэр ямар дизайнераар гангарах вэ? гэсэн асуудал байлаа. Сара Бертоныг сонгосноор тэр алдсангүй. Кейт энэ даашинзтай ихээхэн дэгжин тансаг харагдаж байлаа.


ОДРИ ХЕПБЕРН, 923 000 ДОЛЛАР

Сонгодог, домог гээд л дэлхийн загварын түүхийн хамгийн гол гэхээр хар даашинзийн онцлогийг нэрлэнэ. “Тиффанийн өглөөний зоогт” кинонд Одрид зориулан алдартай дизайнер Живаншийн бүтээсэн даашинз өнөөдөр бараг сая доллараар үнэлэгдэх болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж