“Мистер Пинчон ба Спрингфилд суурингийхан” гэдэг Италийн зураач Умберто Романогийн ханын зургаас смартфон олдов. Түүнийг Motherboard анзаарсан байв.
Зургийн баруун хэсэгт байгаа индиан хүний талаар энд өгүүлж байгаа ба тэр гартаа iPhone гар утсыг санагдуулахаар тэгш өнцөгт нэгэн зүйлийг барьжээ. Үнэн хэрэгтээ зураач чухам юуг дүрсэлсэн нь тодорхойгүй. Толь, мөргөлийн ном зэрэг олон дөрвөлжин зүйл байж болох юм.
Зургийг Facebook дэх өөрийн хуудаснаа Майкл Тодд Майерс бас тавьжээ. “Энэ залуу Twitter-тээ бичиж байна уу?” гэж тэр асуусан байв. Түүнд коммент бичсэн нэгэн нь залуу гартаа Samsung Galaxy S0 барьсан харагдлаа гэв.
Зурагт XVII зууны үеийн уугуул иргэд ба английн шилжин ирэгчдын хооронд явагдсан дайны бодит сэдвийг зурсан байв. Энэ ханын зураг нь одоо Массачусетс мужийн Хамтын нөхөрлөлийн улсын байранд байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР