АНУ Украинд 175 сая долларын цэргийн техник нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

АНУ Украинд 175 сая долларын цэргийн техник нийлүүлнэ

АНУ Украинд 175 сая долларын цэргийн техник нийлүүлнэ

Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотай Киев хотноо хэлэлцээр хийсний дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис өөрийн орноо Украины батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж мэдэгдлээ.

‘Бидэнд манай хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэл байна. Саяхан бид 175 сая долларын тоног төхөөрмжийг Украины  батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийлүүлэх шийдвэрийг баталсан” хэмээн Мэттис хэлжээ. 

Вашингтон байлдааны зэвсэг нийлүүлэх асуудлыг ярилцаж байгаа. “Бид энэ асуудлыг хэлэлцэж байна. Би эргэн очоод энд үзсэн харсандаа үндэслэн удирдлагад Америкийн талын хэрэгжүүлэх тодорхой зүйлийн мэдээлэл өгөх болно” гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд хэлжээ.

‘Бид цаашид ч гэсэн улс орноо хамгаалах та нарын эрмэлзлийг дэмжих үүргийг хүлээнэ… АНУ Украины Зэвсэгт хүчнийг НАТО-гийн стандартад хүргэх Украины хөтөлбөрийг бүрэн биелнэ гэдэгт найдаж байна. Үүний зэрэгцээ АНУ нь Украины тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаа” хэмээн Мэттис онцлон тэмдэглэв.

Порошенко мэдэгдэхдээ, ‘Украины батлан хамгаалах боломжийг өргөжүүлсэн манай хамтын ажиллагааны бүхий л талыг бид  авч хэлэлцлээ. Эцсийн  шийдвэр гартал эдгээр асуудал нь чимээгүй байдлыг шаардаж байгаа учраас би байдалд ямар нэгэн тайлбар хийхийг хүсэхгүй байна” гэж Порошенко хэлжээ.

Сүүлчийн айлчлалаа АНУ-д хийхдээ Ерөнхийлөгч Дональд Трамптай “Украины батлан хамгаалах хангах талаар эрчимтэй яриа хэлцэл явуулж байхаар тохиролцсон” гэдгийг Порошенко хэллээ. Би Украины Ерөнхийлөгчийн хувьд энэ чиглэлд гарч байгаа дэвшилд сэтгэл хангалуун байна гэж тэр онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж