"Арабын хавар" дууслаа

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

"Арабын хавар" дууслаа

"Арабын хавар" дууслаа

Тогтворгүй байдлын үе “Арабын хавар” төгсгөлдөө ирж байгаагийн зэрэгцээ  Хойд Африк, Ойрхи Дорнодын орнуудыг илүү амгалан тайван үе хүлээж байна.

Энэ тухай ‘Блумберг’ телевизид өгсөн ярилцлагадаа хөрөнгө оруулалтын бие даасан Оманы сангийн ерөнхий эдийн засагч Фабио Скаччавиллани мэдэгджээ.

‘Хойд Африк ба Ойрхи Дорнодын орнуудын өнөөгийн байдлыг үнэлэхийн тулд “Арабын хавар” эхэлсэн 2011 оноос хойш  бүс нутагт юу болсныг авч үзэх хэрэгтэй. Миний бодлоор энэ цикл өөрийн төгсгөлдөө орлоо.

‘Арабын хавар’-ын янз бүрийн бослого хөдөлгөөн, засгийн газрыг солих уриа, улс төр, эдийн засгийн байдлыг сайжруулах найдлагын цувралууд бараг дууслаа. “Арабын хавар”-ын явцад бүс нутгийн гүрнүүд үүссэн байдлыг ашиглан засгийг авах гэсэн янз бүрийн бүлэглэлүүдийг дэмжиж байв.

Одоо байдал тогтворжиж байна. Үүний үр дүнд бид цаашид хурцатмал байдлыг намжаах, Саудын Араб ба Ираны харилцаа сайжрихыг харах болно. Энэ  циклын төгсгөлд бүс нутагт илүү тайван болсныг харах болно”.

Үүний өмнө Сирийн байдал тогтворжиж, иргэний дайн дуусч байгааг ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу мэдэгдсэн байна. Шойгу Ливаны Батлан хамгаалахын сайд Якуб Ас-Саррафтай олон улсын цэрэг-техникийн ‘Арми-2017’ чуулга дээр уулзахдаа төвийг сахисан сөрөг хүчнийг террористуудаас тусгаарлах, сөргөлдөөнгүй бүс байгуулсны буянаар Сирийн иргэний дайн төгсгөлдөө орж терроризмтай хийх тэмцэлд төвлөрхөд тус боллоо гэж хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж