Дэлхийн оюутны “Универсиад 2017” наадмын бильярдын төрөлд ‘Efes’ клубын тамирчин Б.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ. Өнөөдөр болсон алтан медалийн төлөөх тоглолтод Тайванийн тамирчин Ку Ченг Чин манай тамирчныг 9:6-аар ялж, аварга болов.
Б.Нарантуяа аваргын төлөө тоглолтын өмнөх хагас шигшээд мөн Тайванийн тамирчинтай өрсөлдөж, түүнийг 9:6 харьцаагаар хожсон юм.
Ийнхүү Тайванийн Тайпей хотод болж буй “Универсиад” наадмаас Монголын баг хоёр дахь медалиа хүртэж байна. Эхний мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг жинд өрсөлдсөн, ОУХМ Б.Эрхэмбаяр хүртсэн билээ.
Б.ЭНХ