Монголын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн 14-р тойргийн эхний тоглолт өнөөдөр “ШМ Баянгол”, “Улаанбаатарын мазаалайнууд” клубүүдийн хооронд өрнөлөө.
Өчигдөрхөн сольсон шинэ өмсгөлтэйгөө талбайд гарсан “ШМ Баянгол”-ын залуус хагас цагийн дотор Г.Батцэнгэл 4’, Минами Есүке 17’(P), С.Алтансүх (31’) нарын гоолуудаар 3:0-ээр тэргүүлээд эхлэв. Гэхдээ “Улаанбаатарын мазаалайнууд” эхний хагас өндөрлөхөөс өмнө В.Мөнхжаргал 38’, А.Чойжамц 40’ нарын гоолуудаар тооны харьцааг ойртуулж чадлаа. Түүгээр ч зогсохгүй “Улаанбаатарын мазаалайнууд”-ын Б.Ууганбаатар шийдвэрлэх үеийн 73, 87 дахь минутад тэнцээ, хожлын гоолуудыг оруулж, баг нь гайхалтай эргэн ирэлт хийлээ.
Анх удаа үндэсний лигээс доогуур түвшний тэмцээн өрсөлдөж буй “Улаанбаатарын мазаалайнууд” дээд лигт дэвшихэд нь тусалж болох гурван оноо авч, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийг тэргүүлэгч “Жипро” /30 оноо/-гийн ард ганцхан оноо дутуу /29 оноо/ бичигдээд эхэллээ.
Эх сурвалж: МХБХ