Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан тул өчигдрөөс (2017.08.26) хөл хорио тогтоожээ.
Хорио тогтоосон бүс бүс рүү нэвтрэх замыг хааж, Биокомбинат чиглэлээс Улаанбаатар хот руу автомашин орохыг хориглож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж эхэлсэн байна. Одоогоор замын хөдөлгөөн хаах хугацаа тодорхойгүй байгааг Замын цагдаагийн алба мэдээллээ.
Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран, дамжин тархах аюултай өвчинд тооцогддог.
Д.ЖАГАР
Холбоотой мэдээ